Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

БОЭТ-ийн Вакум хагалгааны тасгийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Дорнод аймаг дахь БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн урилгаар тус төвд ажиллаж, Вакум хагалгааны өрөөний үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн санал, хүсэлтийн дагуу Монгол Улсын 2018 оны төсөвт “Вакум хагалгааны өрөө байгуулах” ажлын зардал 600 сая төгрөгийг тусган батлуулсан бөгөөд энэ хавар ашиглалтад орсон билээ. Энэ өдөр дурангийн мэс заслын аргаар 5 настай охины ивэрхий нөхөх ажиллагаанд 6 эмч сувилагч ажиллаж,  хагалгааг амжилттай дуусгасан юм.

Орчин үеийн стандартад нийцсэн цэвэр орчинд хагалгаа хийх болсноор эмч нар болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр, хагалгааны дараах хүндрэл мэдэгдэхүйц буурсан гэдгийг хэлж байна.

Мөн БОЭТ-д нэн шаардлагатай тоног, төхөөрөмж, хөрөнгө оруулалтын талаар эмнэлэгийн удирдлагуудын санал хүсэлтийг сонслоо.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*