Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Асралт үйлс ӨЭМТ-ийн шинэ барилга

2015 он

Чойбалсан хотын 4, 6, 9-р багийн 13000 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг “Өрхийн” нэртэй ч “Хотын” түвшний эмнэлгийн барилгад шаардлагатай 750 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөр шийдвэрлүүлж, 2015 онд ашиглалтад орууллаа.

Өрхийн эмнэлгийн барилгын хөрөнгө санхүүжилтийг орон нутаг нь шийдвэрлэх хуулийн заалттай. Уг өрхийн эмнэлэг өөрийн байртай болох гэж 10-аад жил хөөцөлдсөн бөгөөд эмнэлгийнхэн төдийгүй иргэдийн зүгээс удаа дараа өргөдөл, санал хүсэлт ирсэн юм.

Амьдралаас хол хөндий хууль, журмаас болж иргэд хохирох ёсгүй. Харин амьдралаас хууль урган гарч, бас уялдан зохицолдох ёстой. Иймд “Эмнэлгийн барилга” гэсэн ерөнхий нэрээр улсын төсөвт тусгуулж, санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*