Вангийн цагаан уул орчмоор түймэртэй байна

#ТүймрийнНөхцөл 09.00 цаг – Вангийн цагаан уул орчмоор түймэр унтраагүй байна.

Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас орж ирсэн түймэр Лаг нуураас Вангийн цагаан уул чиглэлд тархжээ.

Аймгийн ОБГ, Матад сум, Халхгол сум, Газрын тосны 19-р талбайн ажилтан, ард иргэд шөнийн турш зогсолтгүй ажилласаар байгаа юм. Одоогоор түймрийг цурамд оруулж, манасан байдалтай байна.

Асгат сумаас орж ирсэн түймрийг 02:00 цагийн үед бүрэн унтрааж, Матад сумын онцгой байдлын бүлэг, иргэд зүүн хэсгээр гарсан түймэрт очсон.

Хэнтий аймгийн Баян-Овоогоос Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум дамжин орж ирсэн түймрийг шөнийн 02:00 цагийн үед унтраасан байна. Одоогоор түймрийн хохирол тогтоох ажил явагдаж байна.

Аймгийн Онцгой комиссоос Засаг дарга Ш.Ёлоор ахлуулсан хэсэг Хөлөнбуйр суманд ажилласан бол Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан хэсэг Матад сумын Эрдэнэбадрах багт шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээллээр, өдөртөө салхи 16-18 м/сек хүрч шуурсан хэвээр, хур тунадас орохгүй, +3+8 хэм дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ