Өнөөдөр Дорнод аймгийн 9 сумын нутгаар хээрийн түймэр гарлаа

Түймрийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл 19:30 цагийн байдлаар:
📌БАЯН-УУЛ: Бардангийн шил гэдэг газар гарсан түймрийг унтраасан.
📌БАЯНТҮМЭН: Аймгийн төв хогийн цэг дээр гарсан түймрийг унтраасан.
Сумын баруун хойд хэсгээр түймэртэй, Баянтүмэн сумаас 3 бүлэг гарч байна.
📌БУЛГАН: Сумын хогийн цэг дээр гарсан түймрийг цурманд оруулж, унтраасан.
📌ДАШБАЛБАР: Сэвсүүл жараахай багт гарсан түймрийг унтраасан.
📌МАТАД: Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумаас гарсан түймрүүд Баянхангай 2-р багийн нутгийн баруун урд болон баруун хэсгээр орж ирээд байна. Сумын ЗДТГ-аас шуурхай бүлгүүд гарч, айлуудаа хамгаалахаар ажиллаж байна.
📌СЭРГЭЛЭН: Сумаас 7 бүлэг, аймгийн ОБГ-ын 1 бүлэг ажиллаж, Чойбалсан-Сэргэлэн сум хоорондын зам орчмоор унтраасан. Замын баруун талаар бүрэн унтраагүй байна. Салхи харьцангуй намдлаа гэсэн мэдээлэл ирлээ.
📌ХӨЛӨНБУЙР: Голын хойд хэсгээр ассаар байна. Олон айл, мал сүрэг, машин техник түймэрт өртсөн мэдээлэл ирлээ‼️Аймгийн ОБГ, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумаас бүлгүүд гарч ажиллаж байна.
📌ЦАГААН-ОВОО: Галын голын урд Эхэн бүрд гэдэг газраар гарсан түймэр Баян-Уулын засмал замыг давж зүүн тийш салхиар дамжин Сэргэлэн сумын нутагт хүрч асаж байна.
📌ЧОЙБАЛСАН: Хогийн цэгээс үүсэж, 2 газар голомтлон гарсан түймрүүд унтраад байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ