ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !
- Машин, мотоцикл хяналтгүй өнхрөх, хүн амьтан, эд зүйлс мөргөх, шүргэх, дайрах !
- Машин, мотоциклд дарагдах, хавчуулагдах, сэнс дамар болон эргэлдэх эд ангид орооцолдох !
- Түлхүүр багаж сугарч гар, биеэ цохих, толгойгоо цохих !
- Халуун мотор, эд анги, тос шингэнд түлэгдэх !
- Машины эд ангиудыг салгах, өргөх, буулгах үед гар хөлөө хавчуулах, дарагдах
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Тэгш, урвуу бүхий л газар машиныг байрлуулахдаа гар кардан татах, дугуйнд ивүүр хийх
- Машин, мотоциклийг унтраасны дараа засвар, үйлчилгээ хийх бөгөөд асаах түлхүүр зөвхөн засвар хийж буй хүнд байх
- Тухайн эд ангид таарсан багаж хэрэгслийг ашиглах
- Уранхай ноорхой, оосор бүч ихтэй хувцас өмсөхгүй байх
- Ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ) хэрэглэх
- Халсан мотор болон бусад эд ангиудыг хөрсөний дараа үзлэг шалгалт хийх, засварлах
- Аль болох ганцаараа ажиллахгүй байх
- Овор ихтэй, хүнд эд ангиудыг өргөхдөө таль ашиглах, эсвэл найдвартай оосорлож олуулаа хамтарч өргөх, буулгах
ХХААХҮЯ
+1
+1
+1
+1
+1
+1