“ХЭРЛЭН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД СОНГОГДОН АЖИЛЛАХ СОНИРХОГЧ ИРГЭДИЙГ УРЬЖ БАЙНА.
“Хэрлэн тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Чойбалсан хотын нутаг дэвсгэр дэх сумын өмч, уст цэг, хөшөө дурсгал, суурин газрын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн замын засвар, тэмдэг тэмдэглэлтийн ашиглалт, арчлалт, хяналт, гэр хорооллын болон орон сууцны айл өрх, аж ахуй нэгж, байгууллагын ахуйн буюу энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт, агротехникийн үйлчилгээ эрхлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг.
1. ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1.1 Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь “Хэрлэн тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх.
1.2 “Хэрлэн тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй.
1.3 “Хэрлэн тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай үйл ажиллагаа болон бизнесийн аливаа холбоогүй байх.
2. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
2.1 Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
2.2 3X4 хэмжээний зураг бүхий өмнө эрхэлж байсан ажил, мэргэжил, боловсрол бусад ур чадваруудын талаарх мэдээлэл бүхий товч анкет
2.3 Боловсролын дипломын хуулбар
2.4 Иргэний үнэмлэхийн хуулбар
3. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
3.1 Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар 2 давхар, 12 тоот
4. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
4.1 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл
Сэтгэгдэл бичих