✅НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР 2025 ОНД 69 ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Дорнод аймгийн биеийн тамир, спортын газраас 2025 онд спортын холбоонуудын үйл ажиллагааг дэмжих, хамтарч ажиллах зорилтод жилийг дэвшүүлэн ажиллаж байна.
Нийтийн биеийн тамирын 15 ,их спортын 42, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх 8 нийт 65 арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, спортын холбоодтой хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн энэ онд МУ-ын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн нэрэмжит боксын олон улсын тэмцээнийг 06 дугаар сард зохион байгуулна. Мөн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газартай хамтран Олимпын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалайн нэрэмжит боксын олон улсын тэмцээнийг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Түүнчлэн Хүүхдийн спортын 8 дугаар их наадам, Монголын бүх ард түмний спортын 17 дугаар наадмыг зохион байгуулах, нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа, багийн спортын үйл ажиллагаа, өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагаа, үндэсний сур, үндэсний бөхийн арга хэмжээ зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулах болон улс бүсийн чанартай тэмцээнд оролцоход шаардагдах зардалд 2025 оны аймгийн төсвөөс дэмжлэг үзүүлэхээр тусгаад байна.
Сэтгэгдэл бичих