Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

2025 оны 02 дугаар сарын 17-ны 20 цагаас 02 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ. 

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Баруун, баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Халхголын сав нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -14…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун, баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

 2025 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, зарим нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Халхголын сав нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, 22-нд өдөртөө дулаарч Халхголын сав нутгаар -12…-14 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ