Тус тэмцээнд 11 байгууллагын 280 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч, аймгийн Бадминтоны холбооны хүндэт тэргүүн С.Мөнхжаргал, Бадминтоны холбооны тэргүүлэгч гишүүн А.Тунгалагтуул, Бадминтоны холбооны тэргүүлэгч гишүүн Г.Цэрэнжаргал, “Жигүүрт” гадаад хэлний сургалтын төвийн багш С.Гансүх болон бадминтоны спортыг сургуульдаа хөгжүүлж буй багш, дасгалжуулагч нар оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр тамирчдын дунд Азтан шалгарууллаа. Үүнд:
– 50,000 төгрөгний үнэ бүхий гарын бэлгийг БИ интэрнэшнл Худалдааны компанийн төлөөлөгч, Бадминтоны холбооны тэргүүлэгч гишүүн Б.Байгаль
– “Гоё” мах, махан бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийн 100,000 төгрөгийн эрхийн бичгийг Бадминтоны холбооны тэргүүлэгч гишүүн Г.Цэрэнжаргал
– Мобикомын Ланд 300 автомашины сугалаанд оролцох эрх, 25gb дата хоёрыг Бадминтоны холбооны тэргүүлэгч гишүүн А.Тунгалагтуул
– “Жигүүрт” гадаад хэлний сургалтын англи, хятад хэлний 1 сарын сургалтын 150,000 төгрөгийн эрхийг тус төвийн багш С.Гансүх
– Чойбалсан хотын захирагчийн нэрэмжит шагнал болох Бадминтоны хэрэгслийг
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал
нар тус тус гардууллаа.
Тэмцээн 2025 оны 02 сарын 15, 16-ны өдрүүдэд явагдана.
Сэтгэгдэл бичих