Хэрлэн сумын 3, 10-р багийн засаг дарга нар сонгогдлоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын Засаг даргыг томилсноор багийн Засаг дарга нарыг шинээр сонгодог. Энэ дагуу Хэрлэн сумын багуудын ИНХ-ын зөвлөлийн шийдвэрээр дөрвөн баг засаг даргаа шинээр тодрууллаа.

Хуралдааны товын талаар аймаг, сумын засаг дарга нар хууль зөрчсөн эсэх талаар маргалдаж, бичиг цаас шидэлцсэн ч өчигдөр орой сумын Засаг дарга, сумын МАН-ын дарга нар зөвшилцөж, өнөөдөр зөвхөн 3, 10-р багийн хурлыг хийхээр шийдвэрлэсэн юм.

Хэрлэн сумын 3-р багийн ИНХ-ын хуралдаан даргалагчаар, өмнө нь багийн засаг даргаар ажиллаж байсан А.Нарангэрэлийг, 3-р багийн засаг даргаар, өмнө нь сумын ЗДТГ-ын мэргэжилтнээр ажиллаж байсан А.Бат-Оргил нарыг сонгожээ.

Хэрлэн сумын 10-р багийн ИНХ-ын хуралдаан даргалагчаар тус багийн иргэн П.Мөнхзулыг, 10-р багийн засаг даргаар Р.Жаргалсайханыг улираан сонгожээ.

Ийнхүү Хэрлэн сумын 3, 5, 8, 10-р багууд засаг даргаа томилж, Хэрлэн сумын Засаг даргад өргөн мэдүүлээд байгаа бол 1,2,4,6,7,9,11-р багийн хурлууд ирэх бямба гарагт буюу 2-р сарын 22-нд болох юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ