Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.
2025 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 15-нд зарим нутгаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Халхголын сав нутгаар -22…-27 градус, өдөртөө -9…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
2025 оны 02 дугаар сарын 13-ны 20 цагаас 02 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.
Хур тунадас: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим нутгаар секундэд 10-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл бичих