Дорнод НАА ОНӨААТҮГ-ын даргаар Г.Амарбаясгаланг томиллоо

“ДОРНОД НАА” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ганбат орон нутгийн сонгуулийн өмнө үүрэгт албаа хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор даргын үүргийг ХААГ-ын дарга хавсран гүйцэтгэж байсан билээ. Тэгвэл тус байгууллагын даргаар Г.Амарбаясгаланг томилсон байна.

Тэрээр 2015 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг Дулаан механик инженер, 2016 онд МҮТИС-ийг Дулаан хангамжийн инженер мэргэжлээр тус тус төгсөж, 2015-2023 онд “ДБЭХС” ТӨХК-ийн Турбин-хими цехийн ашиглалтын инженер, 2024 оноос “ДОРНОД НАА” ОНӨААТҮГ-т Түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтнаар ажиллаж байсан туршлагатай залуу боловсон хүчин юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ