УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр нар 27 дахь уулзалтаа Дашбалбар суманд хийж байна

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албанаас “Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд багийн уулзалтуудыг чуулганы завсарлагаанаар зохион байгуулж байна. УИХ-ын гишүүд гурван хэсэгт хуваагдан зүүн гурван аймгийн бүх багуудад хүрч иргэдтэй уулзаж, УИХ-ын хууль тогтоол, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж иргэд, малчдаа сонсож байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр нарын хувьд Хэнтий аймгийн Хэрлэн, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан сум, Дорнод аймгийн Хэрлэн, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар сумдын нийт 31 багийн иргэдийг хамруулсан 27 дахь уулзалтаа хийжээ. Тэд өнөөдөр Дашбалбар суманд ажиллаж байна.
Мөн багийн уулзалтаараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд малчдаас санал авч, хэлэлцүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ