Дорнод аймаг асфальтын үйлдвэртэй болж байна

2024 оны 06-р сарын 18

Дорнод аймагт авто зам хучдаг гол материал болох асфальтын үйлдвэр байхгүйн улмаас замын зардал өндөр, хугацаа их алддаг байсан. Тэгвэл Чойбалсан хотын арын замыг засаж, шинээр тавьж байгаа “Чандмнь тал” компани өөрийн гэсэн асфалтын үйлдвэр байгуулахаар болжээ.

“Чандмань тал” ХХК-ийн үйлдвэр нь бүрэн автомат ажиллагаатай, усан шүүлтүүрийн горимтой бөгөөд барилга угсралтын ажлыг хийж байна.

Тус үйлдвэр нь цагт 120 куб метр асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн усан шүүлтүүртэй учир тоос гарахгүй байгальд ээлтэй гэдгээрээ онцлог аж.

Орон нутагт асфальтын үйлдвэрлэл бий болсноор дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна зах зээлд харилцагчийн захиалгын дагуу үйлдвэрлэн нийлүүлэх юм.

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *