Аймгийн хэмжээнд 2024 оны эцэст 2 652 244 толгой мал, үүнээс адуу 438 214 толгой, үхэр 319 600 толгой, тэмээ 5 900 толгой, хонь 1 230 724 толгой, ямаа 657 806 толгой тус тус тоологдлоо.
Малын тоо өмнөх оноос 499 457 толгойгоор буюу 15.8 хувиар буурлаа. Малын тоог төрлөөр нь авч үзвэл: тэмээ 562 (8.7%)-аар, адуу 5 580 (1.3%)-өөр өсөж, үхэр 71 940 (18.4%)-оор, хонь 283 809 (18.7%)-өөр, ямаа 137 566 (17.3%) –аар тус тус буурсан.Нийт мал сүрэгт хонь 46.4 хувь, ямаа 24.8 хувь, үхэр 12.1 хувь, адуу 16.5 хувь, тэмээ 0.2 хувийг эзэлж байна.
Баяндун, Чулуунхороот сумын малын тоо өмнөх оноос 707-7240 толгойгоор өсөж, бусад 12 сумын малын тоо өмнөх оноос 1651-95983 толгойгоор буурсан.
Хамгийн ихээр Булган сум 95983, Матад 81973, Баянтүмэн 69959 толгой малаар буурсан.
Хээлтэгч малын тоо 13.5 хувь буюу 199.6 мянган толгойгоор өмнөх оныхоос буурч, хээлтэгч мал 1 283 214 толгой мал тоологдсон.
Нийт малын 97.9 хувь нь буюу 2 595.9 мянган толгой мал амины аж ахуйд тоологдсон бол 2.1 хувь нь албан газар аж ахуйн нэгжийн мэдэлд байна.
Таван зуугаас дээш малтай айл өрхийн тоо 1612 болсны дотор 452 айл өрх нь 1000-аас дээш малтай болж, таван зуугаас дээш малтай өрх өмнөх оныхоос 427(20.9%), 1000-аас дээш малтай өрхийн тоо 196 (30.2%) айл өрхөөр тус тус буурсан байна.
Мал бүхий иргэд, малчид 963.9 мянган төл бойжуулж, бойжсон төлийн тоо өмнөх оныхоос 204.6 (17.5%) мянган толгойгоор буурсан.
Том малын зүй бусын хорогдол 433.3 мянгад хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 4 дахин буюу 332.4 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй байна.
Аймгийн Статистикийн хэлтэс
Сэтгэгдэл бичих