Нутгийн цаг агаар: 12-ноос дулаарч, өдөртөө -5-10 хэм байна.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлэл:
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.
Хур тунадас: Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө бүх нутгаар -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.
Чойбалсан хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
2025 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 10-нд ихэнх нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, 12-ноос хүйтний эрч суларч шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл бичих