Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 02 дугаар сарын 07-ны 20 цагаас 02 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.
Хур тунадас: Солигдмол үүлтэй.Цас орохгүй.
Салхи: Баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө бүх нутгаар -23…-28 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.
Чойбалсан хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
2025 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 10-нд зарим нутгаар ялимгүй цас орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, 11-нээс шөнөдөө -20…-25 градус, өдөртөө бүх нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв
Сэтгэгдэл бичих