Хүүхэд эрдэнэ төслийг дүгнэж байна

Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Дорнод аймагт анх удаа Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх Хүүхэд Эрдэнэ төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн юм. Өнөөдөр уг төслийн жилийн ажиллагааг дүгнэж, амжилттай ажилласан хамтарсан багийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчдыг шагнан орон сууцны урьдчилгаа олгох арга хэмжээ аймгийн ЗДТГ-т болж байна.

Үйл ажиллагаанд аймгийн төвийн 11 баг болон 13 сумын хамтарсан багийн ажилтнууд ирж оролцож байгаа юм.

“Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийг 2024 онд хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан “Шилдэг хамтарсан баг”, “Шилдэг Нийгмийн ажилтан”, “Шилдэг хэсгийн төлөөлөгч” нарыг тодруулан, шагнаж урамшууллаа.
“Шилдэг хамтарсан баг”-аар:
Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хамтарсан баг,Хөлөнбуйр сумын Хамтарсан багууд шалгарч “Провокс” маркийн авто машинаар шагнууллаа.
Харин “Шилдэг нийгмийн ажилтан”-аар:
– Хэрлэн сумын 9 дүгээр багийн Нийгмийн ажилтан А.Болортуяа,
– Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн М.Алгирмаа,
– “Шилдэг Цагдаагийн албан хаагч”-аар шалгарсан Хэрлэн сумын 2 дугаар багийн Хэсгийн байцаагч Г.Ганбаяр,
– Дашбалбар сумын Хэсгийн төлөөлөгч Б.Даваадорж нар тус тус шалгарч, орон сууцны байрны урьдчилгаа болох 20 сая төгрөгөөр шагнууллаа.
Шагналыг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон бусад албаны хүмүүс гардууллаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ