Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Шинэ бизнес: “КС” эко фүүд халуун тогооны хоолны газар шинээр үүдээ нээлээ

Хэдийнээ 82,1 мянган хүн амтай болсон Дорнод аймгийн төв, Чойбалсан хотод  нийт хүн амын 55 хувь нь  амьдран сууж аж төрж байна.  Сүүлийн жилүүдэд Чойбалсан хотод маань стандарт үйлчилгээ нийцсэн, олон сайхан үйлчилгээний байгууллага шил шилээ даран үүд хаалгаа нээж байгаа бөгөөд уншигч та бүхэндээ бид цуврал болгон танилцуулж байна.

Түүний нэг нь өнөөдөр гэр бүлийн хосуудын эхлүүлж буй “КС эко фүүд” халуун тогооны хоолны газрыг онцлон уншигч та бүхэндээ товчхон танилцуулъя.

Та бидний сайн мэдэхээр 24 дүгээр байрны зүүн урд тал нээгдсэн тус хоолны газар өнөөдөрхөн шинээр үүд хаалгаа нээгээд байгаатай бид таарч зочилсон юм.

Энэхүү рестораны онцлог нь үйлчлүүлэгч өөрийн дуртай ногоо, мах, шөлөө захиалан өөрийн хүссэнээр амтлах боломжтой. Мөн найз нөхөд, хамт олон, олуулаа ширээ тойрон сууж, халуун шөл уун, зугаатай цагийг өнгөрөөх сайхан орчинг бүрдүүлж чаджээ.

Манай аймагт нээгдэж буй 3 дахь халуун тогооны газар болж байна. Үнийн хувьд тун боломжийн санагдлаа. Та ороод тэдний бэлтгэсэн халуун ногоотой болон ясны зэрэг шөлнүүдээс сонголтоо хийж ширээн дээр эргэлдэх хоолны орцуудаас сонголтоо хийж өөрийн хүссэн амтаар шөлөө буцалгах юм. Шөлөндөө банш, үхэр болон хонины махнаас сонголтоор захиалан, төмс, лууван, байцаа, мөөг зэрэг олон төрлийн хачруудаа сонгон өөрийн хүссэн амтаа гаргаарай. Хоёрдугаар хоол идэхийг хүссэн хүн хулсан жигнүүртэй буузыг захиалан идэх боломж бас байна. Хоолоо амтлан зооглосны дараагаар харин та тооцоогоо хачрынхаа шорны тоогоор төлнө. Би өнөөдөр үйлчлүүлээд гарахдаа нийт 6800 төгрөгийн тооцоо хийв. Бусад халуун тогооны газруудтай харьцуулахад үнэ тун боломжийн, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн хамт олонд ажлын амжилт хүсье.

HOT POT гэж юу вэ?

Халуун тогооны онцлог нь хооллож буй хүмүүсийг ойртуулан халуун дулаан уур амьсгал бий болгодгоос гадна бүтээгдэхүүний амин дэмийг алдагдуулахгүй шинээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг онцлогтой. Түүнчлэн үйлчлүүлэгч та хүссэн хоолоо өөрөө зохиож зооглох учир амин дэмээр баялаг, эрүүл хоол байх болно. Сая сая хүн халуун тогоог хамгийн зөв зохистой, шинэ соргог хоол хэмээн талархан сонгодог нь ийм учиртай билээ.

Японоор Шабу Шабу гэж нэрлэдэг уг хоолыг Хятадад хамгийн анх зооглосон гадаад хүн Италийн худалдаачин, аялагч Марко Поло байж мэднэ. Hot pot-ны уламжлал Хятадаас Орост 13-14-р зуунд хүрчээ.

Гол цэс нь хонины мах болон шөл байдаг уг хоолонд өдгөө ногоо, гоймон, банш, мөөг, бяслаг, дүфү, далайн бүтээгдэхүүнүүд зэрэг олон орц нэмэгджээ. Мөн өөр төрлийн махнуудыг ч хийх болсон. Өдгөө Hot Pot ресторанууд Хятад, Япон, Солонгос, Монгол, Тайвань, Малайз, Хонконг зэрэг азийн орноос гадна европын орнуудад ихээр нээгдсэн гэдэг.

www.Dornod.Today
Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Үйлчилгээ нь яахав дээ л санагдсан. Шинэлэг л юм даа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*