Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ч.Эрдэнэбат: Чойбалсан хотын хувьд нэн тулгамдсан асуудлууд

Хэрлэн сумын ИТХ-ын 31 тѳлѳѳлѳгчийн 29  нь МАН-аас сонгогдсон байдаг. Харин Ардчилсан нам ердѳѳ хоёр тѳлѳѳлѳгчтэйн нэг нь Хэрлэн сумын 7-р багийн иргэдийн тѳлѳѳлѳл, ѳмгѳѳлѳгч Ч.Эрдэнэбат юм.

Ч.Эрдэнэбат тѳлѳѳлѳгч олон нийтийн сүлжээний идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Тэрээр ИТХ дахь цѳѳнхийн тѳлѳѳлѳгчийн хувиар цаг үе, нийгмийн асуудлаар үзэл бодол, байр сууриа тогтмол илэрхийлдэг.

Саяхан тэрээр Чойбалсан хотын хувьд нэн тулгамдаж буй асуудлуудыг нэрлэсэн байна. Түүний үзэж буйгаар:

Чойбалсан хотын хувьд нэн тулгамдсан асуудал
1. Хотын хөрсний бохирдол түүнийг үнэлэх, цэвэршүүлэх асуудал
2. Хогийн менежмент, орон сууцны хогийг татаж буй арга иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад эрсдэл үүсгэж байна.
3. Эзэнгүй золбин болон хяналтгүй тэнүүчлэх ноход, муур тэдгээрийн хяналтгүй үржил, устгалын асуудал
4. Газар болон хот төлөвлөлтийн замбараагүй шийдвэр гаргалт
5. Задгай жорлонгийн бохирдол, утаажих байдал
6. Үер усны хамгаалалтын аюулгүй байдал, цэвэр усны хангамж
7. Хотын гамшгийн эрсдэл зэргийг сумын тулгамдсан асуудал гэж үзэж хотын төдийгүй аймгийн удирдлагын түвшинд иргэдтэйгээ хамтран шийдвэрлэх арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Маш зөв зүйл ярьж байна даа. Мөнхтөр хэрэгжих боломжгүй зүйл гаргаж санаачилж тогтоол тушаал гаргаж байхаар энэнд анхаараасай. Саяханы борооноор яалаа хэдэн ченжүүд нь хөөрхий ойлгохгүй бас мөнгө л бодохоос өөр чадваргүй байгаа шүү

  2. Баа гуай өгүүлрүүн:

    Энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс дэвшүүлж тавьсан санал санаачлагыг нь ярьж шүүмжлэхийн оронд шууд өөр лүү нь дайрч доромжлоод байх юм. Ийм байхаар яаж хөгжих юм бэ Дорнодынхоон

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    хѳѳрхий их юм ярих л юм бичих л юм даанч цаадуул нь тоож анзаарах ч үгүй юм даа. анзаарах ч ухаангүй ченжүүд л дээ

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Ардын намын баахан ченжийн хажууд боловсролтой нь энэ л дээ. Подгоор даргатай Саамка Хvрлээ нарын гишvvдтэй хурал гээд бодчих

  5. Шоучин гуай өгүүлрүүн:

    Шоучин баагий

    • Зочин гуай өгүүлрүүн:

      МАНгаруудын дэргэд л хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн дээ. Чи ч юугаа мэдэхэв

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Хийх ажилгүй хүн фэйс ухаж хэрүүл хийхээс өөр юу хийх вэ дээ.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*