Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнодчууд үүцээ задална

Хэн нэгэн Аялагч, жуулчин найз нөхөд, хамт олноороо гадагш аялалд явахдаа эхлээд очих газрынхаа талаар мэдээлэл цуглуулж тухайн газар нутаг, улс орны юуг нь хамгийн түрүүнд үзэж сонирхох боломжтойг асууж судалж аяллаа доод тал нь 1 жилийн өмнөөс төлөвлөж эхлэдэг билээ.

Дорнодчууд бид эдгээр асуултад хариулт өгч, жуулчдыг татах зорилгоор Дорнод аймгийнхаа 123.7 хавтгай дөрвөлжин км газар нутгаар, нийтдээ 4996км явж ирлээ.

Бид аймгийнхаа нутаг дэвсгэр дээр байгаа Байгаль, Түүх, Соёлын болон Тусгай сонирхлын аялал жуулчлалын үзмэр, бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтын хүрээнд аяллын үзмэр, аяллын гол зам, Үзмэр болон гол замыг түшиглэсэн Отог, жуулчны баазын байршил, аялал жуулчлалын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг өргөрөг, уртрагийн солбилцолоор нь тодорхой болгох аялал жуулчлалын мeнeжмeнтийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Судалгааны ажлын үр дүнд бий болсон аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг /үзмэр, маршрут/ 3 дугаар сардаа багтаан олон нийтэд түгээж сурталчилж эхлэнэ.

Судалгааны ажилд хамтран ажилласан;

1. Баян Уул сумын ИТХ -ын дарга Ганчимэг,
Засаг дарга Х.Баттулга, Засаг даргын орлогч Төмөр Ивээлт, БОБ, БЗД нар,

2. Баянтүмэн сумын ИТХ -ын дарга Батчулуун, Засаг даргын орлогч Эрдэнэбаяр, Соёлын төвийн эрхлэгч Батжаргал болон БЗД нар,

3. Баяндун сумын ИТХ -ын дарга Баатарцогт, Засаг дарга Хүрэлчулуун, Засаг даргын орлогч Батэрдэнэ, Байгаль орчны байцаагч Цэцэгтогтох, БЗД нар,

4. Булган сумын Засаг дарга Д.Базаргүр, Засаг даргын Зөвлөх Г.Эрхэмбаатар,

5. Гурванзагал сумын ИТХ -ын дарга Г.Бямбасүрэн, Засаг дарга Ч.Батдэлгэр, Тамгын газрын дарга Цэцэгсүрэн, Музeйн эрхлэгч Нямаа, Байгаль орчны байцаагч Балжинням, БЗД Хандармаа, Ганчимэг,

6. Дашбалбар сумын ИТХ -ын дарга, Засаг дарга Баттулга, Засаг даргын орлогч Ганцогт, Тамгын газрын дарга Бөхчулуун, Байгаль орчны байцаагч Билгүүн,

7. Сэргэлэн сумын Засаг дарга Н.Гүррагчаа, Байгаль орчны байцаагч, Нийгмийн ажилтан, ЖДҮ хариуцсан ажилтан нар,

8. Матад сумын Засаг дарга Дэмчигсүрэн, Засаг даргын орлогч, БЗД Нарангэрэл, Отгонбаатар, Эрдэнэхүү,

9. Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболд, Тамгын газрын дарга Батцэнгэл, Мал үржлийн тасгийн эрхлэгч Хүрэлчулуун,

10. Чулуун хороот сумын Засаг дарга Гэрэлт Од, Засаг даргын орлогч Гантулга, Байгаль орчны байцаагч Баттулга, Марс эрдэнэ, Дагуурын цэнхэр хязгаар компанийн захирал Д.Батжаргал,

11. Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Пүрэвсүрэн, Тамгын газрын дарга Г.Ариунсувд, Отрядын захирагч Ж.Эрдэнэчулуун, Нөмрөгийн дархан цаазат газрын мэргэжилтэн З.Хилийн чулуу, Э.Атарчимэг, Х.Тэрбиш

12. Хөлөнбуйр сумын ИТХ -ын дарга Ж.Энхдаваа, Засаг дарга Ганхуяг, Худалдаа, үйлчилгээ хариуцсан ажилтан Ш.Эрдэнэтуяа, TNC төслийн ажилтан Амар,

13. Цагаан Овоо сумын Засаг дарга Баярмагнай, мэргэжилтэн Болорцэцэг …

14. Дорнын их тал травэл компанийн удирдлагууд,

… та бүхэнд Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Аймгийн ЗДТГ -аас 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан бөгөөд тус зорилтот жилийн хүрээнд Төрийн зарим чиг үүргийг ТББ -аар гүйцэтгүүлэх мeнeжмeнтийн дагуу Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, аймгийн ЗДТГ -тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Зоригоо минь болсон болоогүй улстѳр хийж, ард иргэдийн сэтгэл санаа үймрүүлж суухаар ингээд орон нутгийнхаа бодлогыг дэмжээд гар нийлж ажиллавал аштай юу.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*