Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ѳнѳѳдрѳѳс гялгар уут хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжийг торгож эхэлнэ

Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Бүх төрлийн гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавих юм. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад  “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хогоо гялгар уутанд хийгээд хаячихсан, одоо торгуулах байх даа.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    ТEhleed eco uutaa heregleend newtruulcheed daraa n hasaachee. Delguurt eco uut 1 ch uut bhgui bnlee. Hudaldagch nar yahaa ch medehgui, nuutshan iishee hiigeed yv ntr gd l

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Гялгар уутгүй бол үхлээ юу? Нэг өдрийн өмнө ч болов гялгар уутнуудыг хэрэглээнээс хасах хэрэгтэй шд

  4. хэрэглэгч гуай өгүүлрүүн:

    хуцваа. орлуулах уут тороо гүйцэд шийдээгүй байж ганц жилийн насгүй хуулинцар хийж байх юм

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*