Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Энэ сард Дорнодын нутгаар салхи шуурга ихтэй байх нь

Дорнод аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас шинэ сарын цаг уурын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур  ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна (1 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр, Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч суларч шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (2 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн  сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Эргээд хүйтрэхнээ дээ.

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*