Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод, Сүхбаатар аймгууд бие биеэсээ харилцан суралцана гэв

MERIT төслөөс 2019 оны 1-р сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулсан “Хөгжлийг хурдасгах хүч: Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” удирдах ажилтны уулзалт, хэлэлцүүлгийн мөрөөр MERIT-ийн түнш Сүхбаатар, Дорнод аймгууд бие биенээсээ харилцан суралцах санаачилга гаргалаа.

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн ЗДТГ болон агентлагуудын 20 гаруй төлөөлөгчид Дорнодын аймгийн Засаг даргын орлогчоор тэргүүлүүлсэн албаны хүмүүстэй 2019 оны 2-р сарын 15-ны өдөр уулзаж, үр дүнтэй хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын зорилго нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний тогтолцоо, уул уурхайн компаниудтай харилцах талаарх Дорнодын сайн туршлагаас суралцах, тус хоёр аймгийн нутаг дэвсгэр дамжсан тусгай зөвшөөрөл бүхий, бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг газрын тосны компаниудын асуудлаар цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцах явдал байв.

 

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*