Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Төрийн албаны шалгалтад 105 иргэн өрсөлдөж байна

Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилго бүхий Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өнөөдөр буюу 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж байна.

Энэ удаагийн шалгалтад “Дэс түшмэл” ангиллын 15 ажлын байранд 72 иргэн, “Туслах түшмэл” ангиллын 10 ажлын байранд 33 иргэн, нийт 105 иргэн бүртгүүлж, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа ажээ.

Шалгалтыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, тэнцсэн иргэдээс ур чадварын түвшин тогтоох шалгалт болон мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг авч, нийлбэр оноог харгалзан эцсийн дүнг гаргана.

Dornod.gov.mn

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*