Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод аймагт хүчиндэх гэмт хэргийн тоо 52.3 хувиар өсчээ

Дорнод аймгийн прокурорын газрын аймгийн хэмжээнд гарсан “Хүчиндэх” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэрэг үйлдэгчдийн ажил эрхлэлтийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг 2018 оны эхний 10 сарын байдлаар судаллаа.

2018 оны эхний 10 сарын байдлаар хүчиндэх 21 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бол 2017 оны  эхний 10 сарын байдлаар  11 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс хүчиндэх гэмт хэргийн тоо 10 /арав/-аар буюу 52,3 хувиар өссөн сөрөг үзүүлэлттэй гарчээ.

Гэмт хэрэг гол төлөв үйлдэгдэж буй байдлыг газар орны байдлаар нь үзвэл  орон байранд 15, хөдөө хээр 4, айлын хашаанд 1, таксинд 1 гэмт хэрэг үйлдэгдсэн байх ба бүлэглэж үйлдсэн тохиолдол  2  гарсан байна.

Судалгааны дүнгээс харахад хүчиндэх 21 хэргийн 25 холбогдогчийн 15 холбогдогч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ба насны хувьд 16-35 насны 21 хүн, 36-56 насны 4 хүн үйлдсэн байгаагаас дийлэнх хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй, залуучууд эзэлж байна.Хүчиндэх гэмт хэрэг Хэрлэн суманд хамгийн их буюу 12  үйлдэгдсэн байна.

Хүчингийн 21 гэмт хэргийн 22 хохирогчийг насны байдлаар нь авч үзвэл 5-6 насны 3, 13-17 насны 11, насанд хүрсэн 8 хохирогч байгаа нь энэ гэмт хэргийн хохирогчийн дийлэнх хувийг насанд хүрээгүй хохирогч эзэлж байгаад онцгой анхаарах шаардлагатай байна.

Гэмт хэрэг гол төлөв гэр бүл, найз нөхөд, танил талын хүрээлэлд архидан согтуурсан үед үйлдэгддэг, эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаагаас хойд эцэг, төрсөн ах нь удаан хугацаагаар насанд хүрээгүй хохирогчдийг хүчиндэж жирэмсэн болгодог, хохирогчид хэргийн  талаар бусдад хэлэхээс айж ичдэг, хэргийн талаар бусдад хэлбэл ална, зодно гэж дарамталж итгүүлдэг, эмзэг байдлыг нь далимдуулан  чихэр пичень, мөнгө өгч хуурдаг, насанд хүрээгүй хохирогчид бусдад хүчиндүүлсэн талаараа хаана хэнд хандахаа болон жирэмсэн гэдгээ мэдэхгүй явсаар  үр хөндүүлэх боломжгүй болж улмаар хүүхдийг нь төрүүлснээс төрөлхийн хэлгүй дүлий, цус ойртсон хүүхэд төрсөн тохиолдол гарсан байна.

Эх сурвалж: Ерөнхий прокурорын газар

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*