Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод аймаг Хѳдѳлмѳрийн зах зээлийн суурь судалгаатай боллоо

“Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл / SECIM /-ийн хүрээнд Дорнод аймгийн хөдөлмөрийн зах зээлд тохирсон идэвхитэй бодлогыг тодорхойлох, арга зүйг боловсруулан хөдөлмөрийн салбарын бодлого боловсруулагчид, сургалтын байгууллагууд, ажил олгогчид, ажил хайгч иргэдийн мэдээллийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг Европын холбооны дэмжлэгтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран аж ахуй нэгж, иргэд, албан байгууллагын мэдээлэл, судалгаанд үндэслэн хийж боловсруулаад байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр дээрх судалгааны тайланг орон нутгийн ажил олгогч аж ахуй нэгж, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон ИТХурлын төлөөлөгчид, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлд танилцууллаа. Судалгаа нь Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн ирээдүйн тэнцвэр, чиг хандлага, нийлүүлэлтийг тоймлох, богино хугацааны /1-3 жил/ эрэлтийг тодорхойлох зэрэг ач холбогдолтойгоос гадна хөдөлмөрийн зах зээлийн бүх төрлийн судалгааг тооцоолон гаргах програмыг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

Dornodmedee.mn

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*