Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Аймгийн ИТХ-аар ирэх оны тѳсѳв хэлэлцэж байна

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаан 85,6 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ.

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох нээж үг хэлсэн бөгөөд энэ удаагийн ээлжит хуралдаанаар аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн 14 асуудлыг хэлэлцэн батлана.

Тѳсвийн тухай хуулиас

58.2.Аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:

58.2.1.аймгийн удирдлагыг хэрэгжүүлэх;

58.2.2.хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох;

58.2.3.орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх;

58.2.4.нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах;

58.2.5.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;

58.2.6.жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

58.2.7.малжуулах;

/Энэ заалтыг хүчингүйд тооцсон

58.2.8.аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн менежмент хийх;

58.2.9.малын тэжээлийн нөөц бүрдүүлэх;

58.2.10.усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууц, нийтийн аж ахуй, үерийн хамгаалалтыг зохион байгуулах;

58.2.11.нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх;

58.2.12.мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;

58.2.13.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;

58.2.14.аймгийн доторх болон сум хоорондын авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжийг бий болгох;

58.2.15.аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулалтыг зохион байгуулах;

58.2.16.аймгийн доторх өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

58.2.17.энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч   байгууллагын байрлаж байгаа орон нутгийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

58.2.18.соёлын үйлчилгээ;

58.2.19.нийтийн биеийн тамир;

58.2.20.хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Энэ хэдэн чэнжүүдийг солихгүй бол болохгүй ээ ер нь хорин онд солиноо

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*