Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Алга болсон иргэнийг эсэн мэнд олсон боловч морио унаад зугтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан.  Энэ үеэр  Чулуунхороот суманд хүн алга болсон явдал гарчээ. Тус сумын  Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ энэ сарын 2-ны өдрийн 14.00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг энэ сарын 2-ны өдрийн 18.27 цагт ОБГ-т хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, дөрвөн автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23.55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан ажээ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Тэгэхгүй яах юм бэ номт ирээд дайрч алах нь гэж айгаад зугтаж байхгүй юу

    • zochin

      chi harin sumtai gar uu

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*