Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод аймгаас цэргийн албанд татагдсан цэрэг эрс тангаргаа өргөлөө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0146 дугаар ангид  эх орныхоо дархан хилийг хамгаалахаар Дорнод аймгаас мордсон цэрэг эрс тангаргаа өргөлөө.

Тангаргын баярт аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг нар болон цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн аймгаасаа зорин оролцлоо.

Цэргийн тангараг өргөнө гэдэг нь агуулгын хувьд ээж аавын хүү, эх орны хүү болж байгаа ч ач холбогдлын хувьд иргэнийхээ хамгийн хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээж байгаа гэсэн үг юм.

Манай аймгаас тус ангид алба хааж буй цэргүүд бусдыгаа манлайлж “Онц байлдагч”, “Онц сурлагатан” “Онц буудагч” зэрэг олон шагналуудыг тангаргын баяр дээрээ гардан авч, өнгөрсөн хугацаанд сурсан зүйлсээ хүрэлцэн ирсэн хүмүүст үзүүлж байлаа.

Dornod.gov.mn

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*