Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Тэд бидний төлөө, бид тэдний төлөө төслийн аян эхэллээ

Ирэх онд тохиох Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг угтан хүүхэд залууст Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулан таниулах, эх оронч хүмүүжил олгох, ахмад дайчдаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “ТЭД БИДНИЙ ТӨЛӨӨ… БИД ТЭДНИЙ ТӨЛӨӨ…” төслийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 29-ний өдөр эхэллээ.
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд аймгийн БСУГ-ын дарга А.Нансалмаа, төслийг санаачлагч Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн, аймгийн Төв номын сангийн дарга Ж.Цагаан нар оролцож төслийн зорилго, хийгдэх ажлууд, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.


Төслийн хүрээнд аймгийн бүх сумдад дээрх зорилгын дагуу хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Энэ цагийн тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргалыг бидэнд үлдээхийн ТӨЛӨӨ халуун амь, бүлээн цусаа зориулсан эрэлхэг дайчдынхаа ТӨЛӨӨ хийж буй өчүүхэн ч гэлээ энэ төслийн үр дүнд олон зуун хүүхэд залуучууд, хойч үе маань бодит үүх түүхийн талаар мэдлэг, мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна.
Төслийн баг 11 дүгээр сарын 30-наас эхлэн сумдад хуваарийн дагуу дараах хөтөлбөрөөр ажиллана. Үүнд:
-Халхын голын зарлаагүй дайн лекц
-Та архивын лавлагааг хэрхэн яаж авах вэ лекц
-Халхын голын зарлаагүй дайны тухай 35мм-ийн өргөн дэлгэцийн кино
-Ялалт музейн нүүдлийн үзэсгэлэн
-Халхын голын ахмад дайчдын судалгаа явагдах юм.

Б.Мөнгөнтуул

(эх сурвалж:БСУГазар, Ялалт музей)

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*