Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ирэх долоо хоногоос зөөлөн цасан шуургатай

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ 20 ЦАГААС 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ.

Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8м/с. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8м/с. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

Дорнод аймгийн нутгаар: 2, 3-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи их төлөв баруунаас 6-11м/с. 3-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, 1-нд 0-5 градус дулаан, 3-наас бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*