Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Х.Эрболд шилдэг багшаар шалгарлаа

Оросын Холбооны Улсын Буриад улсын Улаан-Үд хотноо 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан “Эрхэм багш” буриад хэл, соёлын олон улсын уралдаанд Дорнод аймгаас Боловсролын салбарын төлөөлөгчид оролцлоо. Тэмцээнд ОХУ, МУ-ын нийт 30 багш оролцсоноос Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш Хандын Эрболд “Шилдэг арга зүйтэй, сайн хичээл заасан багш” –аар шалгарав.
Мөн энэ үеэр Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Байр Батарович Жалсановтой ажил хэргийн уулзалт хийж Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нараас тус улсад багш солилцооны хөтөлбөрт хамруулах талаар санал солилцоод ирлээ.

/эх сурвалж:БСУГазар/

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*