Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Улс тунхагласны баярын ѳдѳр гурван түймэр гарлаа

Ѳчигдѳр Улс тунхагласаны баярын амралтын ѳдѳр Чойбалсан хотод ахуйн шинжтэй гурван гал түймэр гарчээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 11:32 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт хашаанд 5 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 12:32 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хашаанд 6 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 12:32 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан гэж ОБГазраас мэдээлэв.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*