Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Магнай трэйд ХХК сумын ИТХ-ын тогтоолыг үл тоож байна

Магнай трэйд ХХК Дорнод аймгийн долоон сумын газар нутгийг хамарсан Газрын тосны 17-р талбайд хайгуулын тусгай зѳвшѳѳрѳл эзэмшиж буй. Тус компани Чойбалсан сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах цамхагаа бариад 45 хоног ѳнгѳрчээ. Энэ хугацаанд Чойбалсан сумын ИТХ  10-р сарын 15, 11-р сарын 12-нд тус тус хуралдаж, Магнай трeйд ХХК-д эдэлбэр газрын зөвшөөрөл олгохыг татгалзсан тогтоолыг хоёр удаа гаргаад байгаа юм. Гэтэл уг тогтоолыг үл ойшоон Магнай трэйд ХХК цамхагаа буулгалгүй байсаар байна.

Тус компани БНХАУ-ын Дачин Флоу ХХК-ийн 80 хувийн эзэмшил бүхий МТ Флоу хэмээх хамтарсан компани байгуулж байгаа бѳгѳѳд Дорнод аймагт газрын доорх ус ашиглахыг хориглосон тул гадаргын ус Хэрлэн голоос татаж ашиглах хүсэлтэй талаараа мэджгдэж байсан юм.

"Магнай трeйд" ХХК Чойбалсан сумынхны тогтоол шийдвэрийг үл хүндэтгэж байна

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*