Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Д.Анар начин өнгөтэй байна

Бүгд найрамдах улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Спортын төв ордон”-д болж өндөрлөлөө. 1985 оноос эхтэй, 1990 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй барилдаанд улсын арслан Э.Оюунболд Р.Пүрэвдагва нараар ахлуусан бөхчүүд зодоглосноос Завхан аймгийн харьяат улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэжээ. Их шөвөгт зүүний манлай улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн харьяат улсын начин Д.Анар нар шалгарсан юм.

Дашбалбар сумын харьяат Улсын начин Д.Анар сүүлийн үед заалны томоохон барилдаануудад өндөр амжилт үзүүлж буй. Тэрээр Эзэн Чингис хааны мэндэлсэний ой – Монгол бахархалын өдөрт зориулсан Чандаа өндөр бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн бол Улс тунхагласаны ойгоор уран хурц барилдаанаараа үзэгч түмнээ шуугиулан барилдаж их шөвөгт үлдэн нутгийн олон, бөх сонирхогч түмнээ ийнхүү баярлуулж байна.

Д.Анарын улсын наадмын амжилтаас:

Улсын наадмын дэвжээнд

ОнАмжилт
2015Дөрвийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон.
2016Тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдан давж ” Монгол Улсын Начин ” цолыг хүртээдзургаагийн даваанд энэхүү наадамд мөн ” Монгол Улсын Начин ” цолны болзол хангасан аймгийн арслан Б.Бат-Өлзийтэй

тунаж барилдан өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд

ОнАмжилтБөхийн тоо
2012Дорнод аймгийн баяр наадамд сумын заан Э.Мөнхзоригттой тунан барилдан давж” Аймгийн начин ” цол хүртсэн.256
2014Дорнод аймгийн баяр наадамд барилдсан хүчит 256 бөхөөс Цагаан-овоо сумын харъяат аймгийн начинД.Ариунмөрөнгөөр 8 даван түрүүлж ” Аймгийн арслан ” цол хүртсэн256
2016Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Ариунмөрөнд өвдөг шороодон үзүүрлэсэн.256

 

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*