Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Тѳрийн албан хаагчид тангараг ѳргѳлѳѳ

Монгол улсын иргэн Төрийн жинхэнэ албанд орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Монгол улсын төрийн албаны тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар  батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх журам”-ын дагуу ёс төртэйгээр өргөдөг билээ.

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн албан  тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл туршилтын хугацаагаар томилон ажиллуулдаг бөгөөд тухайн албан тушаалд  үр дүнгийн гэрээгээр  хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн  жинхэнэ албанд үр бүтээлтэй  ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчид ийнхүү тангараг өргөлөө.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдыг танилцуулахад:

  1. Даваагийн Уртнасан- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч
  2.  Чадраабалын Жавзмаа- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч
  3.   Амарбатын Баяртогтох- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  4. Ганбаатар Должинсүрэн- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, аудитын албаны Дотоод аудитор
  5. Дарьзавын Уянга- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
  6. Доржийн Ууганчимэг- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч
  7. Гомбожавын Эрдэнэбилэг- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн хэлтсийн Матад сумын Улсын бүртгэгч
  8. Чойнхорын Цэрэндолгор- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн хэлтсийн Халхгол сумын Улсын бүртгэгч
  9. 9. Ганбаатарын Урантуяа- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан мэргэжилтэн
  10. Нямзавын Баярцогт- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Програм хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн
  11. Нармандахын Цэцэгдэлгэр- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Цагаан-Овоо сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  12. Мөнхөөгийн Ундармаа- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн
  13. Хатанбаатар Оргилмаа- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хэрлэн сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  14. Ембүүгийн Алтангэрэл- Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл урлагийн газрын Мэдээллийн сан, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
  15. Ганбүргэдийн Ариунсанаа- Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  16. Нямаагийн Энхнаран- Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  17. Тавнаа Мөнхцэцэг- Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны Гадаад хамтын ажиллагаа, олон улсын гэрээ, конвенц хариуцсан мэргэжилтэн
  18. 1 Сээвэн Батсайхан- Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч
  19. Чинзоригийн Батзаяа – Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 8 дугаар багийн Засаг даргын ажлын албаны Зохион байгуулагч
  20. Дашдондогийн Пүрэвсүрэн- Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын Ялалт багийн зохион байгуулагч
  21. Нямаагий Чагсал- Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн
  22. Дамдинпүрэв Ганжаргал- Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн

Төр, түмэндээ тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болж Монгол улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өмнөхөн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдадаа аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, удирдлагуудынхаа өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, төрийн албаны шинэтгэлийн үйл явцад бодитой хувь нэмэр оруулж, төрийн албаны хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд  чин үнэнчээр зүтгэхийг хүсье.

 

 

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Би авилага их авч 60 тэрбумыг бүрдүүлэхэд хичээнгүйлэн зүтгэнээ гэж байна даа

    • Иргэн

      Төрийн нэрийг барьж хужаа нараас гуйлга гуйдаг шантаачид л нэмэгдэж байна даа хөөрхий

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*