Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ирэх даваа гарагт бүх нийтээр амрана

2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.

Ингэснээр арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон юм.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Энэ жилийн хувьд Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр Даваа гарагт тохионо. Тиймээс арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт бүх нийтээрээ амарна гэдгийг  Засгийн газрын хэвлэлийн албанаас хэллээ.

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

3.1.1-д “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг.


Мөн энэ өдөр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*