Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Баяндун сумын Түргэн багийнхан өвлийн бэлтгэл хангалтаар улсдаа тэргүүлэв

Засгийн газраас малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлажээ.

Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дүгнэхэд аймгуудаас “Хөвсгөл” аймаг, сумдаас Сэлэнгэ аймгийн “Орхон туул” сум, багуудаас Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн баг” шилдэгээр шалгарсан байна.

Шалгарсан аймаг, сум, баг нь хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэл зэргийг сайн хангаж ажилласан аж.

Тухайлбал, Баяндун сумын “Түргэн баг”-т 133 өрхийн 49.2 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд багийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хашааг шинээр барьж, 1000 боодол буюу 25 тонн өвс нөөцөлжээ. Мөн малчдад 4109 га хадлангийн талбайг хуваарилан ашиглуулж, 1720 тонн өвс, 75 тонн тэжээл бэлтгүүлсэн. Давхардсан тоогоор 105.6 мянган малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй бөгөөд 672 мянган м2 хашаа, саравчийг ариутгажээ. Багийн Иргэдийн нийтийн хурлаар 16 мянган га талбайг отрын нөөц болгон цаг хүндэрсэн үед ашиглахаар бэлтгэсэн. Оны эхний нийт малынхаа 15.2 хувийг зах зээлд борлуулахаар ажиллаж байгааюм.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Эсэргүү

    Зуд дүн тавина шүү дээ .

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*