Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр сэтгүүлчдэд хийж, 40 гаруй гишүүд чуулганаа суухгүй гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд Т.Аюурсайхан гишүүн “Улс төрийн хүрээнд гацаад байгаа зарим асуудлыг хэрхэн даван туулах, шийдэх арга зам гарган талаараа сэтгүүлчдэд мэдээд хийхээр бид санал нэгдээд байна. Чуулганы хуралдааны өнөөдрийн ирц бүрдэхгүй цаг гаруй хугацаа өнгөрлөө. Засгийн газрыг огцруулах асуудлаар 27 6ишүүн гарын үсэг зурж, өргөн мэдүүлээд байгаа. Өмнө нь гишүүд нийтийн сонсгол хийх асуудлаар удаа дараа хандаж байсан ч чуулган хуралдаагүй. Гэтэл Засгийн газрыг огцруулах бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан мөртлөө тэр бичгээ гардан авч, хэлэлцэх гэж байгаа нь буруу. Хариуцлагын асуудал ярихаар зугтдаг, улстөржих болохоороо чуулганаа хуралдуулдаг байдлыг  бид эсэргүүцэж байна. Тиймээс УИХ-ын 40 гаруй гишүүд гарын үсэг зурж, М.Энхболдыг огцрох хүртэл чуулганаа суухгүй байхаар санал нэгдсэн” гэж тодотгосон юм.

Мөн энэ үеэр Ж.Батзандан гишүүн “УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. 60 тэрбумтай холбоотой асуудлыг гацаасаар байгаа мөртлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь буруу. М.Энхболдыг УИХ-ын даргаасаа чуулганд суухгүй гэсэн байр суурин дээр гишүүд нэгдээд байна” гэв.

Харин Л.Болд гишүүн “УИХ-ын дарга парламентын хэвийн ажиллуулах үүрэгтэй. Гэтэл өөртөө ашигтай байдлаар чуулганы нэгдсэн хуралдааныг хөтлөн явуулж байна. Ийм байдлаар цаашаа явах юм бол парламентын тогтолцоо алдагдахад хүрнэ. Үүнийг нам гэхээсээ улстөрийн акци гэж хүлээн авахыг хүсч байна. Манай намын Улс төрийн зөвлөлөөс  Засгийн газрыг огцруулах асуудлыг вэ УИХ шийдвэр гарсан нь үнэн. Гэхдээ бид улс орныхоо ирээдүйн бодож, парламентын засаглалыг хэвийн үргэлжлүүл том зорилгоор энэ бойкотод  нэгдсэн. УИХ-ын гишүүд болд ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс. Тиймээс том эрх ашгаа бодно” гэв.

Мөн энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн  “Монголын төрийг хэдхэн том компаниуд удирдаж байна. Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболдод үйлчилж байна. Энэ хүнээс болж парламент тарах, Засаг огцрох хэмжээнд хүрлээ. Ямар том эрх мэдэл вэ. Ийм их мэдлийн эсрэг ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн гишүүд арга буюу бойкот зарлаж байна. Бид ингэж бойкот хийж байж, тар засгаа аврахаар байгаа юм” гэв.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Жинхэн попууд цуглаж дээ

  2. nergui

    amjilt husie!!

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*