Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдтэй танилц

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн даргын суудлаас огцорсон Д.Хаянхярваа сэтгүүлч нарын өмнө мэдэгдэл хийхдээ хөмхий зууж байгаад “Одоо би Засгийн газрыг огцруулна. УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна” хэмээн мэдэгдсэн.  УИХ-ын дарга М.Энхболдыг өмгөөлж, хамгаалахын тулд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буулгаж, МАН-ын даргын сандал ширээнээс нь салган, өөрсдийнхөө ноёрхолыг тогтоохоор улайрч байгаа эрхэм гишүүд өчигдөр УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барьлаа. У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй танилц.
1. УИХ-ын дарга М.Энхболд
2. 800 тэрбумын концессийн гэрээнээс болж огцорсон экс Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат
3. Хонгорыг хордуулсан, ЖДҮХС-гаас охин, хүргэндээ мөнгө авч өгсөн, Бүлгийн даргын суудлаа огцорсон  Д.Хаянхярваа
4. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Шатахууны жижиглэнгийн  худалдааны үнийг тогтворжуулах  дэд хөтөлбөрөөс 81.4 тэрбум төгрөг авсан  О.Содбилэг
5. Бондны мөнгөнөөс 109,652 тэрбум төгрөгийг “МАК” компанийн нэрээр авсан  Н.Номтойбаяр
6. АСЕМ-ийн мөнгөнөөс  60 тэрбум төгрөг авч хотхон барьсан “МCS”-ийн  Л.Энх-Амгалан
7. БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа  Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах үзүүлсэн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 3000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Монгол Кувейтын судалгааны төв” –ийг хувьдаа завшсан Д.Оюунхорол
8. УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойрогтоо  бидон, гутал тараахаас өөр юу ч хийгээгүй М.Билэгт
9. Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж чадалгүй хариуцлага хүлээж ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ
10. Монголын Цөмийн санаачлага гэдэг төслийн хүрээнд Монгол улсад уран баяжуулах бүс байгуулж, бүс нутгийн тодорхой улс орнуудыг цөмийн түлшээр хангахыг санаарахсан, гадаадын даадын бэлтгэгдсэн агент  хэмээн  нэрэлэгдэж байсан УИХ-ын гишүүн А.Ундраа
11. Гишүүн болонгуутаа 3 тэрбумаар байр худалдан авч,  Засгийн газрын хэрэг эрхэлэх газрын даргын суудлаа алдаж, байнга уурлаж явах болсон Ж.Мөнхбат
12. Өөрийнхөө хувийн компанид 77 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авч өгсөн хэргээр  сайдын суудлаасаа буусан С.Бямбацогт
13. Хятадуудтай хамтран төмрийн хүдрийг хятад руу зөөж, Оффшор бүст их хэмжээний хадгаламжтай болсон Б.Дэлгэрсайхан
14. Төрсөн дүү Б.Одончимэгтээ ЖДҮХС-гаас  800 сая төгрөгийн зээл авч өгсөн. Хүргэн дүү В.Үнэнбатыг  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар томилуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
15. Хүүдээ ЖДҮХС-гаас  800 сая төгрөгийн зээл авч өгсөн. Сонгогчдоосоо уучлалт гуйхаас татгалзсан УИХ-ын гишүүн Н.Оюундарь
16. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
17. ЖДҮХС-гаас нийтдээ 48 тэрбум 447 сая 106 мянга 868 төгрөг аваад эргүүлж төлөхгүй, Капитал банкаараа дамжуулан өндөр хүүтэй иргэдэд зээлж байгаа УИХ-ын гишүүн Н.Ундармаа
18. МАХН-д элсэж, Н.Энхбаяраас урваж, Хүнс хөдөө аж ахуйн сайд болох гэж оролдоод бүтэлгүйтсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
19. Архангай аймгийн төсөв хөрөнгийг үрэн таран хийсэн, хууль бус алт олборлогч компаниас хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж, ганц худагт хоригдож байсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
20. М.Энхболдын шадар туслахуудын нэг. Нийслэлийн газрын наймааны хэрэгт нэр холбогдож явсан УИХ-ын гишүүн Д.Ганболд
21. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйж байсан. MCS-ээс 18 тэрбум төгрөгөөр Гоёо ХХК-ийг худалдаж авсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
22. Бөхийн өргөөг өөрийн болгохоор үндэсний бөхчүүдийг 10 гаруй жил талцуулан хэрэлдэж байгаа УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
23. МЗЭ-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд холбогдон АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
24. Засаг болгоноос сайдын суудал горилж, хоосон хоцорсондоо бухимдаж суугаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
25. Өөрөө, өөрийгөө огцруулахаар гарын үсэг өргөн барьсан ганц сайд  Ц.Цогзолмаа
26. Мэргэжлийн хяналтад ажиллаж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, 500 саяын авилгын хэргээр АТГ-т шалгагдаж байсан Ш.Раднаасэд
27. Би та нараар ажлаа дүгнүүлэх болоогүй байна. Би чамайг гуйгаагүй шүү. Чи битгий давраад байгаарай” хэмээн өөрийн сонгогчдоо загнаж, М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны үеэр намынхаа нэрийг Өмнөговь аймагт шавартай хутгасан Ж. Амарзаяа
Эдгээр гишүүд яагаад гарын үсэг зурав. Тэдэнд ямар эрх ашиг байв. Дээрх 27 гишүүнийг үндсэнд нь “Өш хонзон өвөрлөгчид”, “Концессийн гэрээчид, “ЖДҮчид”, “Сайдын суудал горилогчид” гэж үндсэнд нь 4 ангилж болох юм.
ӨШ ХОНЗОН ӨВӨРЛӨГЧИД
Дээрх жагсаалтыг харахад өнгөрсөн жил 800 тэрбумын концессын гэрээнээс болж огцорсон Ж.Эрдэнэбатын  Засгийн газрын гишүүд У.Хүрэлсүхийг унагаж, хонзонгоо тайлахаар бүгд гарын үсэг зуржээ.
1. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан  Д.Оюунхорол
4. Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил
5. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт
7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр
8. Батлан хамгаалах яамны сайд асан Б.Бат-Эрдэнэ
9. УИХ-ын МАН-ын Бүлгийн даргаас огцорсон Д.Хаянхярваа
10. Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж чадалгүй хариуцлага хүлээж ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ
11. Хүнс хөдөө аж ахуйн сайдын суудлыг Ч.Улаанд алдаж гомдож өширөхсөн Д.Тэрбишдагва
КОНЦЕССИЙН ГЭРЭЭЧИД
Дээрх гишүүд сайд байхдаа эрх мэдлээ ашиглан  концессийн гэрээнээс асар их мөнгө завших гэрээг Засгийн газартай байгуулж байсан юм.
1. 1.Н.Номтойбаярын компани 79 тэрбум төгрөг авна. Засгийн газар хууль, өөрийнхөө гаргасан тогтоолыг зөрчиж Н.Номтойбаярын МАК-тай 78 тэрбум 752 сая төгрөгийн концессийн гэрээ байгуулсан.
2. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” компанийн  концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсан.
3. Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг ажлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын “Эн Си ЭФ” компани гүйцэтгэхээр концессийн гэрээ байгуулсан.
ЖДҮЧИД
Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн дотор 4 хүн ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой байна.
1. Төрсөн дүү Б.Одончимэгтээ ЖДҮХС-гаас  800 сая төгрөгийн зээл авч өгсөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2. Хүүдээ ЖДҮХС-гаас  800 сая төгрөгийн зээл авч өгсөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь
3. ЖДҮХС-гаас нийтдээ 48 тэрбум 447 сая 106 мянга 868 төгрөг аваад эргүүлж төлөхгүй, Капитал банкаараа дамжуулан өндөр хүүтэй иргэдэд зээлж байгаа УИХ-ын гишүүн Н.Ундармаа
4. Охин хүргэндээ ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгө авч өгсөн Д.Хаянхярваа
САЙДЫН СУУДАЛ ГОРИЛОГЧИД БУЮУ 3-Р ЭЭЛЖИЙНХЭН
Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурахдаа доорх нэр бүхий гишүүдэд сайдын суудал амалжээ.
1. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
3. УИХ-ын гишүүд Д.Ганболд
4. УИХ-ын гишүүн А.Ундраа
5. УИХ-ын гишүүн Б.Билэгт
6. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
7. УИХ-ын гишүүн Ж.Амарзаяа
8. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
УИХ ДАХЬ ТЭРБУМТАНУУД
МАН-ын намын даргынхаа эсрэг босч, Засгийн газрааа огцруулахаар гарын үсэг зурсан МАН-ын гишүүдийн жагсаалтыг харахаас бас нэг сонин өнцөг харагдана. Эдгээр гишүүдийн бараг тал хувь нь тэрбумтнууд.
1. Л.Энх-Амгалан 60.5 тэрбумын хөрөнгөтэй. 3 орон сууц, 2 үйлчилгээний  газар нь 4 тэрбум 370 саяар үнэлэгддэг.  Мөн Л.Энх-Амгалан гишүүн нэг тэрбум 654 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
2. О.Содбилэг хамгийн их орлоготой, 11 компанитай. Нийт орлого нь 21 тэрбум.
3. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы жилийн орлого 10 тэрбум бөгөөд нийт зургаан тэрбумын үнэтэй гурван орон сууц, 50 саяын үнэ бүхий “Mercedes Benz G 55 AMG” машинтай. Тэрбээр гурван тэрбум 478 сая төгрөгийн хадгаламжтай.
4. С.Бямбацогт 4 тэрбум 64 саяын орлоготой, 2 тэрбум 350 сая төгрөгийн хадгаламжтай.
5. Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэг тэрбум 382 сая төгрөгийн орлоготой.
6. Ц.Мөнх-Оргил нэг тэрбум 802 саяын орлоготой,  2 тэрбум 939 саяын хадгаламжтай.
7. Б.Ундармаа нэг тэрбум 15 сая төгрөгийн орлоготой
8. Н.Оюундарь. Жилдээ нэг тэрбум 843 сая 822 мянган төгрөгийн орлоготой
9. УИХ-ын дарга М.Энхболд  1.1 тэрбумын үнэтэй орон сууцтай. Түүний мал л гэхэд 900 сая.
10. Ж.Мөнхбат 3 тэрбумын 2 давхар тансаг байртай.
11. М.Билэгт 4 тэрбум 210 саяар үнэлэгдэх 1684 м.кв газар эзэмшдэг.
12. Д.Оюунхорол 9 тэрбум 172 саяар үнэлэгдэх 2 орон сууц, 3 үйлдвэр үйлчилгээний барилгатай.
13. Д.Тэрбишдагва  23 тэрбумын хөрөнгө бүхий 13 компанитай.
Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*