Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Улсын хэмжээгээр гурилын үнэ Дорнод аймагт хамгийн хямд байна

Үндэсний статистикийн хорооноос хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн мэдээллийг тогтмол гаргаж танилцуулдаг. Ингэхдээ иргэдийн хүнсний түгээмэл хэрэглээ 1-р зэргийн гурилын үнийг жишиг үзүүлэлт болгодог бөгөөд 2018 оны 11-р сарын байдлаар хамгийн хямд 1-р гурил Дорнод аймагт худалдаалагдаж байна.

21 аймаг, нийслэлийн Статистикийн хэлтсийн 7 хоног тутмын судалгаагаар Дорнод аймагт 1-р гурил 1 кг тутамдаа Улаанбаатар хотоос 20 төгрөгөөр, Дархан-Уул аймгаас 30 төгрөгөөр, Төв, Сэлэнгэ, Орхон, Говь-Сүмбэр аймгуудаас 70 төгрөгөөр, Говь-Алтай, Ховд, Булган аймгуудаас 270-400 төгрөгөөр хямд байгаа ажээ.

Аймаг1-р зэргийн гурилын үнэ /кг/
Архангай1200
Баян-Өлгий1086
Баянхонгор1200
Булган1500
Говь-Алтай1400
Дорноговь1083
Дорнод          1030
Дундговь1200
Завхан1300
Өвөрхангай1200
Өмнөговь1283
Сүхбаатар1333
Сэлэнгэ1100
Төв1100
Увс1200
Ховд1400
Хөвсгөл1200
Хэнтий1100
Дархан-Уул1060
Орхон1100
Говь-Сүмбэр1100
Улаанбаатар1050
Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ