Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Матад суманд адуу өвчилж эхэлжээ

Матад сумын хэд хэдэн малчны адуун сүргээс даага, гүү өвчилжээ. Одоогоор ямар өвчин болох нь тогтоогдоогүй ч малчдын хэлж буйгаар Нарийнтах өвчин байж болзошгүй аж. Учир нь энэ жил Матад суманд цас багатай, хуурай байгаа. Ялангуяа усны хангамж муудаж, хомсдол нүүрлэснээс болж малчид адуугаа өдөр тутам услаж чадахгүй болсон. Иймээс нарийнтсан байж магадгүй гэж малчид үзэж байна.

Аймгийн Мал эмнэлэгийн тасгийнхан 3-4 малчны адуунаас дээж авч, төв лабораторид шинжлүүлэхээр явуулсан байна. Хариу нь энэ долоо хоногтоо багтаж гарах ажээ.

Өнгөрсөн жил Матад суманд мөн л нарийнтах өвчин гарч, бөгс нь бөрөлдөх шинж тэмдэг илрэн цөөн тооны адуу үхэж байжээ. Тухайн үед дээж авч шинжилгээнд явуулсан ч одоо болтол албан ёсны баталгаажсан хариу ирээгүй, замхраад өнгөрсөн байна.

Одоогоор өвчний улмаас үхсэн мал байхгүй байна.

Нарийнтах өвчин нь халдваргүй бөгөөд бага насны адуу ихэвчлэн өвчилдөг аж. Адууны үс зооноосоо эхэлж хугаран, толботож, тагнай нь хатуурах ба гэдсээ татаж, гуринхалдаг байна.

 

 

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*