Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

“МАК” компани “Найнги”-ийг хямд нүүрс зарлаа гэж гомдол мэдүүлжээ

Өнгөрсөн хавар Адуунчулууны уурхайн лиценз эзэмшигч “Адуунчулуун” ХК, “Дорнод МАК” ХХК-иудын дунд газрын маргаан үүссэнээс шалтгаалж, “ДБЭХС” ТӨХК түлшгүйдэх дээрээ тулж байсныг санаж буй биз ээ. Эргэн сөхвөл, “Адуунчулуун” ХК-ийн 1995 онд авсан ашиглалтын лиценз бүхий талбай дээр 2009 онд “Дорнод МАК” ХХК-д лиценз давхардуулж олгосон нь тогтоогдож, “МАК”-ийн хүсэлтээр Адуунчулууны олборлолтыг түр зогсоож байсан юм.

Тэгвэл энэ удаа нүүрс олборлогчид үнийн асуудлаар хоорондоо зөрчилдөж эхэлжээ. Шалтгаан нь Адуунчулууны ордод лиценз эзэмшигч “Найнги” ХХК олборлосон нүүрсээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэг тонныг нь 10-13 мянган төгрөгөөр худалдаж буй явдал гэнэ.

“Найнги” ХХК нүүрсээ хямд үнээр худалдан борлуулж байгаа нь өрсөлдөөнд саад учруулсан хэрэг гэж “Дорнод МАК” ХХК-иас гомдол гаргажээ. Энэ дагуу аймгийн МХГ-аас “Найнги” ХХК-д шалгалт оруулаад байгаа аж.

Харин “Найнги”-ийнхны хувьд, нүүрс олборлогчид үнээ хямдруулснаар алдагдал хүлээхгүй, ашигтай ажиллах боломжтой тул нутгийн ард иргэдээ хямд нүүрсээр хангаж байгаа гэсэн байр суурийг илэрхийлэв.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Өвлийн хүйтэн цагт нүүрсээ хямд өгч байгаа нь иргэдийн амьдралд нэмэр болно шүү дээ. Зөв л шийдвэр байна. Харин ч талархамаар юм байна. Хотын иргэний хувьд

  2. Гэрт нүүрс түлж амьдрагчдын холбооны гишүүн

    Harin shydraga opcoldoon gej vvniig l heleh baihaa mak adyyn chylyynd hedeer ogch bgaa um be niited zarlaachdee hydlaa ataarhaj baihaas ene nvvrc chini ard tvmnii omch zovhon olboploh erh ni hyvichlagdcan gej oilgoj bgaa Haingi mash zvvtei ядарсан ард түмэндээ хямд өгч яагаад болохгүй гэж МХГазар юу гэж хүлээж авч байгаа юм бэ Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашигийг хамгаалах газарт хандах ёстой биш үү

  3. Dopnod nytgiin hogjliin toloo hvn

    Ene Altangerel gej aimhai amitan umaa ANiinhan Dornodiin AN gishvvd ene aimhai ashigch amitaniig hooj uavyylaad Dornodiin zalyychyydaasaa namiin dargaa congoochdee.Dopnodiin ard tvmen bid aliin bolgon gadniin hvnd alban tyshaal ajil tsalin geed bvh ashigaa ogoh ectoi um be temtseech zalyychyydaa

  4. Anonymous

    Номтойбаяр уурхай, станц, дорнод их сургууль, танкын газрыг бүгдийг нь авч байгаа ш дээ, АН-ынхан гөлөг царайлаад дув дуугай айцан царайтай ийм л байна даа

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*