Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Төөрсөн бамбаруушийг малчны хотонд өвөлжүүлэхээр болжээ

Баян-Уул сумын малчны хотонд аравдугаар сарын 11-ны өдөр баавгайн бамбарууш орж иржээ. Малчин н.Баттөмөр түүнд мах өгөхөд цагийн дараа хаашаа ч юм явсан байжээ. Гэтэл долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 17-нд баавгайн бамбарууш буцаад хүрээд ирсэн талаар малчин н.Баттөмөр ярьсан байна.

Дорнод аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгээс уг бамбаруушийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзэж, улмаар Баян-Уул сумын гуравдугаар багийн малчин н.Баттөмөрийн өвөлжөөнд байлгахаар шийдвэрлэжээ. Бамбаруушийг мах, лууван, сүүгээр хооллож байгаа бөгөөд зөгийн балд дуртай учир иргэдээс түүнийг хооллоход тусламж хүсчээ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*