Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн авах вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-д заасны дагуу даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсдэг.

Харин амаржсаны чөлөөтэй байж байгаад ажлаасаа халагдсан тохиолдолд болон сайн дурын даатгал төлөгч энэ тэтгэмжийг авах эрх үүсэхгүй.

Жишээ:  Иргэн Б.Болор гуравдугаар  сарын 20-нд ажлаасаа халагдчихаад тухайн сарын  20–ний өдөр нь 9 сардаа орох юм бол эрх нь үүсэхгүй. Харин гуравдугаар сарын 31-ээр халагдсан бол 3 сард бүтэн ажилласан гэж үзнэ. Тийм болохоор 9 сар нь бүтэн байвал эрх нь үүсдэг гэж ойлгож болно. Хэрэв 3 сарын дундуур халагдсан хүн бол урагшаагаа тоолоод 9 сар нь гүйцсэн бол эрх үүснэ.

Ажилгүйдлийн тэтгэмж авсанаас хойш 12 сар ажил хийж ахин шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүснэ.

АЖЛААС ХАЛАГДСАНААС ХОЙШ ХЭДИЙ ХУГАЦААНД МЭДЭГДЭХ ВЭ?

Хуульд заасны дагуу ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор материалаа өгдөг. 14 хоногоос хэтэрсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол өргөдлийг хүлээн авч хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хорио цээрийн дэглэм тогтоосон бол, өвдсөн, өвчтөн асарсан, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, ажилтнаас хамааралгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хоцорсон тохиолдолд тэтгэмж авах хүсэлтийг 3 сарын дотор гаргавал, хүлээн авч шийдвэрлэдэг. Хэрэв ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон бол учир шалтгааныг албан бичгээр ирүүлж болдог.

ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ АВАХ ВЭ

Ажилгүйдлийн тэтгэмж нь тухайн даатгуулагчийн авч байгаа цалин, ажилласан жилээсээ шалтгаалж өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл 5 хүртэл жил ажилласан бол 45 хувь, 5-10 хүртэл жил ажилласан бол 50 хувь, 10-15 хүртэл жил ажилласан бол 60 хувь, 15 дээш ажил ажилласан бол 70 хувиар сүүлийн гурван сарын цалингийн дунджаас боддог.  Энэ нь гурван сарын цалингийн дундаж гэхээр ажлын 76 хоногийн мөнгө олгогдоно.

СУРГАЛТАД ХАМРАГДАХ ТӨЛБӨР

Шинээр ажил мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдах хүсэлт гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авагчийг ажилгүй болсноос хойш 6 сарын дотор сургалтад хамруулах боломжтой. Гэхдээ хүсэлт гаргасан иргэний сургалтын зардлын зөрүүг төлсөн нөхцөлд нийгмийн даатгалын байгууллага сургалтын төлбөл зохих төлбөрийг сургалтын байгууллагын дансанд хийдэг. Товчоор хэлбэл 150 мянган төгрөгийн төлбөртэй сургалтын 100 мянгийг нь иргэн, 50 мянгыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас төлдөг.

Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад ажилд орсон бол ажилд орсон тушаалаа авч ирээд тэтгэмжээ зогсоох нь хувь хүний үүрэг гэдгийг битгий мартаарай.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*