Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнодын симфони оркестр В.Боролдойн нэрэмжит боллоо

Дорнод Хөгжимт Драмын Театрын түүхт 70 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болж, театрын хамт олон уран бүтээлийн дээжсээ өдөр алгасалгүй Дорнод нутгийн олондоо толилуулсан билээ.

Манай аймгийн театр орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд дундаа цор ганц симони оркестртой гэдгээрээ ялгардаг. Тэгвэл театрын ойг тохиолдуулан тус театрт олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн анхны бөгөөд цорын ганц байгаа сонгодог симфони найрал хөгжмийг санаачлан байгуулж Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд өөрийн авьяас,ур чадвар хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулан ажиллаж байгаа Монгол улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн В.Боролдойн алдарыг мөнхжүүлэх зорилгоор Хөгжимт драмын театрын хөгжим анги,симфони найрал хөгжмийг ВААНДАНГИЙН БОРОЛДОЙН НЭРЭМЖИТ болгон батламжилжээ.

“Цэнхэр дурдан алчуур” гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүрэн хэмжээний балетийг 1978 онд тавьсанаар анхны бие даасан тоглолтоо эхэлж байсан тус оркестр эдүгээ өөрийн орны болон дэлхийн сонгодог 50 шахам хөгжмийн бүтээлийг тоглож үзэгч сонсогч түмнийхээ сонорыг мялаажээ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, А..Долгор, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нарын олон дуучин орон нутагт бие даасан тоглолтоо хийж хөдөөд бүхэл бүтэн симфони оркестр байгааг гайхан биширч байсан гэдэг. Хөдөөдөө анхных төдийгүй цор ганцаар эдүгээ хүртэл хөгжмийн соёлын ололт амжилтыг цуурайтуулсаар яваа энэ хамт олон 1996 онд “Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн байрын шагнал хүртэж байв.

Өнгөрсөн хугацаанд тус оркестрыг УГЗ Хөгжмийн зохиолч В.Боролдойгоос эхлээд УГЗ удирдаач Ц.Баатаржав, ДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү нарын 10 гаруй хүн удирдаачаар нь ажиллаж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Ямар шийдвэрээр вэ. Иргэдийн хурлын уу, Засгийн газрын уу. Амьд хүний нэрэмжит болгож болдог юм байх даа.

    • Anonymous

      Сансрын нисгэгч Гүррагчаагийн нэрэмжит гээд байж л байдаг.

      • Anonymous

        Тэр бол сансарын нисэгчдийн нэрэмжит гэхдээ хамаа юу даа гэхдээ алдар гавьяаг алдаршуулах түгээн дэлгэрүүлэх сурталчлах гэвэл ч яахав мөнхжүүлэх гэхээр чадхийчихсэн болов уу гэсэн санаа төрөх гээд байгаа гэж хэлээд байфнаа даа

  2. Anonymous

    Танд уран бүтээлийн арвин их амжилт хүсье. Боролдой гуай Дорнодын бахархал юм шүү.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*