Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Хөгжлийн индекс: Баянтүмэн сум

Үндэсний хөгжлийн газраас танилцуулсан Дорнод аймгийн сумдын хөгжлийн индекс үзүүлэлтийг цувралаар хүргэж байна. Эдийн засаг, статистик, газар зүйн мэдээлэл сонирхогч хэн бүхэнд хэрэг болох нь лавтай. Бид өмнө нь Баяндун, Баян-Уул сумдын танилцуулга мэдээллийг хүргэсэн бол энэ удаа Баянтүмэн сумын өнөөгийн байдлыг танилцуулж байна.

Ерөнхий мэдээлэл

Дорнод аймгийн Баянтүмэн сум нь 1956 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу. Цагаан дэрс, Жаргалант, Өлзийт, Хотонт гэсэн 4 багийн нийт 692 өрхөд 2085 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог .

Далайн түвшнээс дээш 750-793 м өргөгдсөн. Дорнод талын тал хээрийн мужид байгалийн бүсээр Дорнод талын хээрт геоморфологийн хувьд Хэрлэн орчмын элэгдэл хуримтлалын налуу талын мужид багтдаг. Хэрлэн голын хойд эрэгт тэгш гадаргууд байрлана. Физик газар зүйн мужлалаар Монгол орны хээр талын бүсэд багтдаг. Тус сум нь урд талаараа Матад, баруун талаар Булган, Хөлөнбуйр , Баруун хойд талаар Цагаан-Овоо, Сэргэлэн, зүүн хойд талаар Чойбалсан сум, зүүн урд талаараа БНХАУ-тай хиллэдэг. Тус сум нь Сүүл нуур, Амгалан булаг, Гурваны булаг, Улаан булаг, зэрэг булгууд, Хоймор, Очирт, Чонот, Баруун зүүн дунд шорвог, Борцойт, Тэмээт, Дарьт зэрэг давс хужиртай говьтой, Хялгана, хиаг, мангир таана зонхилсон тал хээрийн бүсийн шигүү ургамалтай.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Дорнод аймгийн баруун хэсэгт:  Улаанбаатар хотоос 656 км,  Аймгийн төвөөс 12 км зайд байрладаг.Зүүн урд талаараа БНХАУ, Чойбалсан хот болон Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Матад, Хэрлэн сумдтай хиллэдэг.

Харьцангуй зөөлөн хуурайдуу сэрүүвтэр зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С их -36 С7 дугаар сарын дундаж температур +22 С их 36 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм

Нийт газар нутгийн хэмжээ 832080 га.

Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 102.1 сая төгрөг үүнээс улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1,6 сая төгрөг, аймгийн төсвийн орлого 54.7 сумын төсвийн орлого 45.8 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 252.6 сая төгрөг байна. Нийт зардлын 63 хувь нь цалин, 6.7 хувь нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, 2.1 хувийг тогтмол зардал 28.7 хувийг бараа үйлчилгээний бусад зардал эзэлж байнаЭдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 17 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.0 , аймагт 37.7 сая, орон нутагт 11.5 сая нийт 50.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Сумын эдийн засагт мал аж ахуй голлох үүрэг гүйцэтгэдэг.

 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 62,1 хувь нь залуу болон дунд насныхан 29,3 хувь нь хүүхэд 8,6 хувь нь ахмадууд байна.

Ажилгүйдэл ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 135 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 43,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10,3 хувийг дээд, 3,1 хувийг тусгай дунд, 27,4 хувийг бүрэн дунд, 57,8 хувийг бүрэн бус дунд, 1,4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Орон сууц хангамж

Сумын хэмжээнд 86 өрх амины орон сууцанд, бусад өрхүүд гэрт амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр орон сууц баригдаагүй.

Барилга

2012-2013 онд улсын төсвийн 817 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл урлагийн цогцолборын барилга барьж ашиглалтад оруулав.

 

Зам тээвэр

Сумын газар нутаг дээгүүр Хэнтий аймаг Улаанбаатар хотыг холбосон хот хоорондын чанартай 60 км шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 2 м3 багтаамжтай 2 усан сан, 2 м3/хоног хүчин чадалтай. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 8 өрх, бусад нь ус түгээх байрнаас усаа авч байна. 1995 онд ашиглалтанд орсон гүн өрмийн худагны ус нь стандартын шаардлага хангахгүй одоогийн байдлаар агропаркийн хүнсний ногооны усалгаанд ашигладаг. Айл өрхийн энгийн уурхайн 34 худгаас 156 өрх усаа авч ашигладаг. Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.

Мал сүрэг

Сумын хэмжээнд 82942 толгой малтайгаас 634 тэмээ, 12457 адуу, 7649 үхэр, 37676 хонь, 24526 ямаа байна.

Боловсрол

Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 114 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 38.4 хувь, суурь боловсролын хамран сургалт 27.7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 13 багш хамрагдсан байна. 50 ортой сургуулийн дотуур байртай боловч одоогоор 22 хүүхэд байна. Аймгийн төвөөс 12 км алслагдсан тул хамран сургалтын хувь бага.   Төрийн өмчийн “Баянтүмэн хүүхдийн цэцэрлэг”-т 65, гэр цэцэрлэгт 18 хүүхэд, явуулын багшийн сургалтанд 43 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 87,0 хувьд хүрсэн. Хэрлэн сумын төвлөрсөн газар нутагт байршилтай.

Цэцэрлэг


“Баянтүмэн сум Хүүхдийн цэцэрлэг Цагаан дэрс 1-р багийн нутагт байршилтай60 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 65 хүүхэд хүмүүжиж байна6 багш, 7 ажиллагчидтай1962 онд ашиглалтанд орсон түүхий тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. 2008 онд уурын зуухны шинэчлэл, хана, шалны зарим хэсгийн засвар хийсэн боловч мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Баянтүмэн сумын 1-р багт байршилтай 160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 114 хүүхэд суралцаж байна 13 багш, 14 ажиллагчидтай Хичээлийн байр болон дотуур байр нь 1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар дунд, хуучин, зориулалтын барилга. Хичээлийн болон дотуур байранд ашиглалтанд орсноос хойш их засвар огт хийгдээгүй, барилгын ерөнхий чанар муудсан учир хичээлийн байр болон дотуур байрны шинэ барилга барих шаардлагатай.

Эрүүл мэнд

Суманд 5 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 36 хүүхэд мэндэлж, 0-5 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт 732 өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 711, осол гэмтэл 1, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБаянтүмэн сум 1-р багт байршилтай5 ортой1 ортой эхийн амрах байртай1 эмийн сантай1 их эмч, эмнэлгийн 4 бага эмч, 4 сувилагч нийт 19 ажиллагчидтай1977 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. нэмж амбулаторийн хэсгийг 2011 онд өргөтгөл хийн засварласан.Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглахад мөөгөнцөр үүсдэг, цан цохидог, бороо, цасны ус гоождог, дулаан алддаг тул цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.

Соёл, спорт

Соёлын төв


Соёлын төв Баянтүмэн сумын 1-р багт байршилтай100 хүний суудалтай5 ажиллагчидтай1963 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Тус барилгад засвар хийсэн боловч ашиглах боломжгүй тул Шинээр “Соёл спортын цогцолбор” –ын зориулалттай барилга баригдсан.

1963 онд ашиглалтанд орсон 100 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь анх автограшийн зориулалттай баригдсан, ашиглалтын шаардлага хангахаа байсан. Тус барилгыг 1998 онд засварлаж урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, спорт заал зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 3 жижиг дэлгүүр, гутал засвар 1, оёдлын 1 цэг тус тусдаа салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр жилд 18,87 га талбайд төмс, 9,72 га талбайд хүнсний ногоо тариалж, 196,07 тонн төмс, 30,33 тонн хүнсний ногоо хураан авсан байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3710 мал тоологдсон нь нийт малын 4,5 хувь болж байна. Малчин өрх 243, мал бүхий 155 өрх байгаа нь сумын нийт өрхийн 57,5 хувийг эзэлж байна. Төрийн байгууллагад 95 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна.2012 оны байдлаар 629 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 321 га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 13 га газар, 29 иргэн, 6 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 7201.4 га газар эзэмшиж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Барилга байгууламжийн дэвсгэр газар 23,8 га Уурхайн дэвсгэр газар 955.97 га Гэр хорооллын газар 235.92 га

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 28.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 82.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 18.2 хувьд бусад ургамал тариалж байна.

Цахилгаан хангамж

Сум нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.

Дулаан хангамж

Сумын төвд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн харьяа нийт 7 нам даралтын зуух ажиллаж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд

Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлММСС-ийн Хот орчмын бэлчээрийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Чойбалсан хоттой хаяа нийлэн оршдог нийт хүн амын 43,6 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЦагаан дэрс багийн нутагт байршилтай31 ажиллагчидтай1963 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус, анх Үржил станцын конторын барилгын зориулалтаар ашиглалтад орсон. 1989 онд ЗДТГ нь байргүй болж уг байранд нүүн орж үйл ажиллагаа явуулж байна. Их засварт орж байгаагүй, дээврээс ус гоождог, дулаан алддаг, ажилчдын ажиллах нөхцөл хүнд, өрөөний багтаамж хүрэлцээ муу нэг өрөөнд 2-7 хүн ажилладаг.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Жамъян гүний хөшөөБайгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: “Халх Монголын дорд бичээч” буюу болхи өвгөн” гэж дарууханаар нэрлэж явсан нэрт бичгийн хүн, соёл гэгээрлийн ахмад зүтгэлтэн Жамъян 1864 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баянбулаг гэдэг газарт Онхот овогт малчин ард Сангаравынд мэндэлжээ.

Сумын сор бүтээгдэхүүн


Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд 20,0 сая төгрөгийн зээл 2 иргэнд олгож материалаа худалдан авч өөрсдөө загварыг гарган оёж байгаа.

Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь “Хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах, хүн амын амьдралын баталгаажих түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн эргэлтийг боловсронгуй болгож, сүү сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоог суурин газар болон Чойбалсан хотод нийлүүлэх хүн амыг байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр хангах  Хүнээ бүх талаар хөгжүүлэх ажлын байрыг нэг дахин нэмэгдүүлэх.  Сумын төвийг “Шинэ сумын төв” болгох дэд бүтэц, зам гэрэлтүүлэг, хямд өртөг бүхий орон сууцны хангамжийг бий болгох

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*