Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Б.Буяндэлгэр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан, Дорнын тал экологи ХХК-ийн захирал Б.Буяндэлгэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Түүнийг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн 98,4 хувь нь дэмжсэн байна.

Батсүхийн Буяндэлгэр 58 настай, буриад ястан. ЗХУ-ын Эрхүү хотын УИСургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1984-1989 онд Дорнод аймгийн АДХГЗ-нд референт, арбитрч, хуулийн хэлтсийн дарга, 1989-1991 онд ХЗЭ-ийн хорооны дарга, 1991-1993 онд Аймгийн МЗХ-ны тэргүүн, 1993-2008 онд Нугын гол ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын ахлах референт, 2012-2015 онд CGM ХХК-ийн менежер, 2015 оноос Дорнын тал экологи ХХК-ийн захиралаар ажиллаж байгаа ажээ.

Тэрээр 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, 1992-1996, 2004-2008, 2012-2016 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогджээ.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Дорнод нутгийн хоёр төрийн түшээ томилогдон ажиллахаар боллоо. УИХ-ын гишүүн, Дорнод аймгийн Засаг дарга асан Д.Одбаяр өдгөө Цэцийн даргаар ажиллаж байгаа билээ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин

    Үргэлж л юм уншдаг, асар их мэдлэгтэй, өнөө цагт монголд ховор хүмүүсийн нэг

    • Anonymous

      Үнэн үү хөө.

  2. Anonymous

    Нэг л сул тал бий дээ. Хоёр ч юм уу.

  3. zochin

    baynaa ahdaa amjilt chadnaa

  4. Anonymous

    Буягаа ах чаднаа, амжилт.

  5. Zoshin

    Tuulhuug bodbol sain hun

    • Zochin

      Tuulhuu, Nanzaddorj hoyoriig ene huniig yugaara ch guitsehgui. Gishuudin asuultand hariulj baigaag ne haraarai.

    • Zochin

      Tuulhuu, Nanzaddorj hoyor ene huniig yugaara ch guitsehgui. Gishuudin asuultand hariulj baigaag ne haraarai.

  6. Гэрч

    Одбаяр дарга нутгийнханаа аргагүй сайхан дэмжих юм даа..

  7. Гэрч

    Лдбаяр дарга нутгийнханаа аргагүй сайхан дэмжих юм даа..

  8. Дорнодын эр

    Буянаа даа баяр хүргэе. Нутгийн чадалтай хүмүүс үргэлж дээшээ ахиж байх болтугай

  9. Дэмжигч мэдэгч

    Дородын хүү буяа чадна. Уншсан ном мэдлэгийн цар бусдаас илүү

  10. Ntygiin tuluuulin neg

    Bayanaa zon olnihoo itgeliig daana aa. Amjilt hvcie

  11. Зочин

    Үнэхээр хэрэгтэй хүн шүү. Баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье

  12. Anonymous

    Нутгийн залуудаа амжилт хүсье. Орон нутагтаа ихийг хийх хүн дээ. Даан ч, нам гэж яаж хүчтэй байгааг бид хараад ,яриад л амьдарч байна шүү дээ.

  13. iiiiiii

    Арай өөр хүмүүс байдаггүй юм уу

    • Anonymous

      Чамд таалагдахгvй байгаа бол чи очих юмуу

  14. Anonymous

    Манай еронхийлогч маш зов хvн дэвшvvлсэн байна.Буриадууд ардчиллыг байнга дэмжиж ирсэн

  15. Ganaa

    Nutgiin ahdaa bayr hurgej amjilt husyeee.

  16. Оюунаа

    Баяр хүргьe,албан тушаал, амбиц хөөдөггүй, улс төржиж явдаггүй, боловсролтой мундаг хүн шүү.

  17. Irgen

    Bayar hurgie. Chadaltai bolovroltoi mundag hun dee

  18. Зочин

    Буягаа ахдаа баяр хүргэе. Төрийн хариуцлагатай энэ албыг хашиж бүрэн чадах хүн шүү та.

  19. Зочин

    Нутгийн ахдаа баяр хүргэе ээ. Идэр залуу насандаа Үндсэн хууль батлалцаж явсан, албан тушаалын төлөө хөөлцөлдөж яваагүй, зарчимч, ёс суртахуунтай хүн шүү

  20. Zochin

    Bayar hurgie buyndelger akhdaa

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*