Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагуудын хөрөнгө орлоготой танилцана уу

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлдэг.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2017 оны хөрөнгө орлогоо мэдүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулжээ.

Бид Дорнод аймаг дахь Шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн хөрөнгө орлогын тайланг танилцуулж байсан бол энэ удаа ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль, хяналтын байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын хөрөнгө орлогын тайланг танилцуулж байна.

Дараачийн удаа Дорнод аймгийн Прокурорын газар болон Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-ын агентлаг, хэлстийн удирдлагуудын 2017 оны хөрөнгө орлогын тайланг танилцуулахаар бэлтгэж байна.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын тасгийн дарга нар

Эх сурвалж: АТГ

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Jeremy

    By following the following tips and asking the contractors some quick quewstions you may be in the better position to choose a certified carpet installer.
    The installation sefvice might be more expensive than doing the work yourslf but worth itt all inn the long run. If there’s
    no carpet installation service mazde available
    from your carpet retailer, they’ll still show you to reputable and
    well-trained carpet installers. https://www.ishaah.com/flooring-contractors-near-me-conroe-tx

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*